Израиль улс вакцины 3-р тунг тарьж эхэлнэ
Израилын ерөнхий сайд Нафтали Бенет энэ сарын 29-ний өдөр “60-аас дээш насны иргэддээ наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Файзер вакцины 3-р тунг тарьж эхэлнэ.” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү Израиль улс вакцины 3-р тунг тарьж буй анхны орон болж байна. Израильд вакцины 2-р тунг хийлгэсэн иргэд корона вирусын дельта хувилбараар өвчлөх нь ихсэж байгаа тул ийн шийдвэр гаргажээ.
Израилын засгийн газар энэ сарын 28-ны өдөр вакцины 3-р тунгийн аюулгүй байдлыг нягталж шалгасан бөгөөд ерөнхийлөгч Ицхак Герцог өнөөдөр буюу 30-ны өдөр тариулах аж.
Израилын нийт хүн амын 57% нь, 40-өөс дээш насныхны 80% нь Файзер вакцины 2-р тунг хийлгэсэн байна. Гэсэн ч зургадугаар сараас дельта хувилбар хурдацтай тархаж 28-ны өдөр гэхэд 2177 хүн халдвар авчээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp