Америкчууд ДЕЛЬТА вирусэнд өвдөг сөхөрч байна
АНУ-д сүүлийн өдрүүдэд корона вирусний дельта хувилбар эрчимтэй тархаж байгаа бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүсийг ч маск зүүхийг уриалж эхэлжээ.
Энэ сарын 27-ны өдрийн мэдээгээр АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенский өвчлөл ихтэй байгаа бүсүүдэд иргэд вакцин тариулсан, тариулаагүй заавал маскаа зүүхийг сануулсан байна. Мөн намар бага, дунд сургуулиудын хичээл эхэлмэгц сурагч, багш, ажилчид бүгд маск зүүж, хүн хоорондын зай баримтлах хэрэгтэйг дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хэмжээнд халдвараар нас барагсдын тоо 48%-иар өсөж, тэр хэрээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Мөн шинээр илэрч байгаа халдварын тохиолдлын 83% нь дельта вирусээр өвчилж байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp