ТОКИО-2020: Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. ОЛИМПОО ЗОГСОО!

2021 оны 7 сарын 29

Arslan.mn

Ковид – 19-ийн халдвар буурахгүй улам эрчээ авч байгаа энэ үед Японы эмч, эмнэлгийн ажилчид Токио 2020 олимпыг эсэргүүцсээр байна. Эмнэлгийн ор дутсанаас болж орны тоог олноор нэмж байгаа ч хүрэлцээгүй хэвээр л байна. Ковид – 19-ийн халдвар оргил үедээ хүрсэн хэмээн итгэж байсан ч одоогийн нөхцөл байдал халдварын оргил үеэс  ч илүү хүндрэх хандлагатай байна.

Энэ талаар Токиогийн Тачикава Сого эмнэлгийн эмч Такахаши Масаяа: Халдвар бодсоноос ч хурдтай тархаж, маш олон хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барж байна. Ор хүрэлцэхгүй байгаагаас болж эмнэлэгт ирж буй гадаадын иргэдийн тал хувьд нь тусламж өгч чадалгүй буцааж байна.

Ийнхүү Японы эмч, эмнэлгийн ажилчид “Бид хязгаартаа туллаа. Олимпыг зогсоо!” гэсэн бичиг цонхон дээрээ нааж эхэлжээ.

Arslan.mn

Эх сурвалж: news.yahoo.co.jp

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
2
confuse an post
1
angry an post
2
629253
15 эможи

Зочин
2021-07-29 14:13
Нэгэнт эхэлчихсэн ажлыг юу гэж зогсоож байх вэ дээ!
keyboard_arrow_up