Тайванчууд Япончуудад “талархлаа“ илэрхийлжээ
2021 оны 7 сарын 29
Японы засгийн газар Тайванд буцалтгүй тусламжаар Ковид-19-ийн вакцин хандивлажээ. Үүнд Тайванчууд талархлаа илэрхийлж энэ сарын 26-ны өдөр Токио болон Осакагийн галт тэрэгний буудалд “Баярлалаа” гэсэн бичигтэй самбарыг байршуулсан байна.
Тус талархлын самбарыг бүтээхэд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд наймдугаар сарын нэгнийг хүртэл олонд хүрэх аж.
Ташрамд дурдахад, Япон улс зургадугаар сараас долдугаар сарын хооронд нийт гурван удаа Тайванд ковид – 19-ийн вакциныг буцалтгүй тусламжаар хандивлажээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629248
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс