Сүүлийн дөрвөн хоногт БНСУ-д 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэж, “ХАТУУ ХӨЛ ХОРИО“ тогтоожээ
БНСУ-д Ковид-19 халдварын тохиолдол нэмэгдэж сүүлийн дөрөв хоног дарааллан 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байна.
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа учир БНСУ-ын Засгийн газраас халдварын тархалтыг хумих, ялангуяа Делта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 12-ны даваа гарагийн 00.00 цагаас 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу дөрөвдүгээр түвшинд ахиулж байна.
Улмаар 18.00 цагаас өмнө дөрвөөс дээш хүн, 18.00 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийхээр болжээ.
Халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт гарч, 20-30 насны хүмүүс нэлээд хувийг эзэлж байна.