Буркина-Фасогийн аврагчид Алжирийн онгоцны унасан газрыг олжээ
Алжирийн АН5017 нислэгийн онгоц сүйрсэн газарт Буркина-Фасогийн аврагчид нас барагсадын цогцос болон онгоцны эвдэрхийд үзлэг явууллаа. Онгоц Малийн газар нутаг дээр буркины хилээс холгүй унан бүрэн шатсан талаар баасан гаригт Ассошийэтед Хэвлэлийн агентлаг нислэгийн сүйрэлийг мөрдөж байгаа буркины хорооны тэргүүний өгсөн мэдээллээс иш татжээ.
Урьд өмнө нь Буркина-Фасогийн армийн генерал Жильбер Дьендерегийн мэдэгдсэнээр онгоцны сэгийг, буркины хилээс 50 километрийн зайтай малийн Госси хотоос баруун-урагш 80 километрт Булиесси (Boulikessi) тосгоны ойролцоогоос илэрүүлжээ. Энэ мэдээллийг гадаадын зарим дипломатууд болон орон нутгийн төлөөллүүд батлаж байна.
“Малийн засгийн газарын зөвшөөрснөөр бид онгоц сүйрсэн газарт хүмүүс явуулан, нутгийн оршин суугчидын тусламжтайгаар онгоцны сэгийг илрүүлсэн юм.Тэд нас барагсадын цогцос болон онгоцны сэгийг илрүүлсэн бөгөөд онгоц бүрэн шатаж,бутарчээ”-гэж нислэгийн сүйрэлийг мөрдөх хороог тэргүүлэхээр томилогдсон генерал Дьендере мэдэгдэлээ.
Баасан гаригт онгоц осолдсон газар Малийн ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейт очихоор төлөвлөсөн байна.
Пүрэв гаригт алжирийн онгоц McDonnell 83 Буркина-Фа согийн нийслэл Уагадугаас Алжир руу нисэж байгаад радарт үзэгдэхээ байсан. Air Algerie компани AH5017 шугаманд нислэг үйлдэж байсан,испанаас түрээсэлсэн Swiftairонгоц Уагадугаас хөөрөөд 50 минутын дараа холбоо тасарсан байна.
Онгоцонд 15 орны зорчигч 116 хүн байснаас ихэнх нь францчууд байжээ. Урьдчилан дүгнэлтээр онгоцны сүйлрээс амьд хүн үлдээгүй бололтой.