Москвад өдөрт хамгийн олон тохиолдол илэрч, эмнэлгүүд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст үйлчлэхгүй болжээ
ОХУ-д өнгөрсөн хоногт сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн олон буюу 17,900 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Москвад байдал бүр дор байгаа бөгөөд 9120 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн хоногт коронавирусний халдварын улмаас 466 өвчтөн нас барсны 76 нь Москвад бүртгэгджээ.
Тус хотоос гадна, Москва муж (1 456 шинэ тохиолдол), Санкт-Петербург хотод (996) халдвар хурдацтай тархаж байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Москва хотод коронавирусээр дахин халдварласан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгджээ.
Тиймээс энэ долоо хоногийн эхээр Москва хот нийтийн үйлчилгээний салбаруудын ажилтнуудыг заавал вакцинд хамруулах журам гаргасан юм. Үүнд зочид буудал, ресторан, хүн тээвэр, зугаа цэнгээний газрууд багтаж байв.
Тэгэл Москва хотын эмнэлгүүд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийг хүлээж авахгүй болсныг тус хотын эрүүл мэндийн газар Баасан гарагт зарлажээ.
Харин шуурхай тусламж авах, хорт хавдрын эмчилгээ хийлгэх, цусны өвчтэй хүмүүст дээрх журам үйлчлэхгүй юм байна.