Европын төв банкны веб сайтыг хакерджээ

2014 оны 7 сарын 25

Европын төв банк интернэт хакеруудын дайралтанд өртөж, хэдэн мянган хэрэглэгчийнхээ э-мейл хаяг, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог сэтгүүлчид, албаны хүмүүсийн харилцах хаягийг алджээ. Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Банкны эх сурвалжийн мэдээлснээр хакер нэрээ нууцалсан хаягаар нэвтэрч орсон гэнэ. Үүний улмаас 20 мянган хэрэглэгчийн э-мейл , утасны дугаар, шуудангийн хаяг хулгайлагдсан байна. Нууц кодоо алдсан банкны хэрэглэгчид хадгалсан мөнгөө алдсан байх вий гэхээс эмээх болжээ. Азаар Европын банк санхүүгийн мэдээллээ алдаагүй гэж төлөөлөгч нь мэдэгдэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6280
0 эможи
keyboard_arrow_up