Канье Уэст, Ирина Шейк нар болзож байна

админ
2021 оны 6 сарын 10

Рэпер Канье Уэст эхнэр Ким Кардашьянаас салаад удаан ганцаар явахгүй бололтой. Канье Уэст өчигдөр загвар өмсөгч Ирина Шейктэй хамт төрсөн өдрөө тэмдэглэж яваад дуранд өртжээ. Францын Прованс нутгаар зугаалан нууцаар болзож явахдаа өмнө нь барагтай инээмсэглэдэггүй байсан Канье аз жаргал дүүрэн яваа харагдана.

Тэд арав гаруй жилийн турш бие биенээ таньдаг байсан. 2010 онд Шейк рэперийн Power Music клипэнд тоглож, хоёр жилийн дараа Парисын загварын долоо хоногийн үеэр Уэстийн нэрийн бренд болох "Yeezy"-ийн үзүүлбэрт оролцож байв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627731
0 эможи

keyboard_arrow_up