ВИДЕО: БНСУ-д автобусны дээрээс барилга нурж, 9 хүн амиа алджээ
							 2021 оны 6 сарын 10						
						
					
БНСУ-д таван давхар барилгыг буулгах ажил явагдах үеэр ойролцоох автобусны буудал дээр зогсож байсан автобус нурангид дарагдаж 9 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Осол Күанжү хотод болсон бөгөөд барилга нуран унасны улмаас мөн 8 хүн ноцтой бэртэл авсан байна.
Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, нурангид дарагдсан автобусанд 17 хүн сууж байсан аж.
Автобусанд 12 хүн байсан гэж гал сөнөөгчид эхлээд таамаглаж байсан хэдий ч аврах ажиллагааны үеэр нурангид дарагдсан хүний тоо нэмэгдэж байжээ. Тийнхүү аврагчид нуранги дор гацсан байж болзошгүй хүмүүсийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.

 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								
2
							
								 
								 
								 
								627720
								
								
							2 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр