Цар тахлын улмаас 828 сая өлсгөлөнд нэрвэгджээ

2021 оны 6 сарын 07

2020 оны нэгдүгээр сараас хойш дэлхий нийтийг нөмөрсөн коронавирусийн халдварт өвчнөөр өнөөдрийн байдлаар 173 сая гаруй хүн өвчилж, 3,7 сая гаруй хүн нас барсан байна. Яг энэ цаг дор дэлхийн улс орнууд цар тахалтай хийх тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Цар тахлыг тойрсон маш олон асуудал байгаагийн нэг нь өлсгөлөн болжээ. Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслах Германы байгууллагын мэдэгдсэнээр цар тахлын үед өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо маш их өсчээ. 

"2019 онд дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 690 сая орчим байсан бол энэ онд 828 сая хүрэх, цаашид ч өсөх төлөвтэй байна. Ингэснээр коронавирус өлсгөлөнгийн вирус болж байна" хэмээн дээрх байгууллагын нарийн бичгийн дарга Матиас Могге мэдэгдсэнийг DW дамжуулжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627570
0 эможи

keyboard_arrow_up