Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

2021 оны 6 сарын 07

Сассексийн гүн, гүнгийн авхай дахин төрж хоёр дахь хүүхэд болох охиноо төрүүлжээ.  Эх, охин хоёрын биеийн байдал сайн байгаа талаар тэд мэдээллэсэн байна. 

Тэд хоёр дахь хүүхдэдээ охиныхоо эмэг эх, хатан хааны нэрийг бэлгэдэж Лилибет нэр хайрласан байна. Мөн Диана нэрийг охины эмээ, Уэльсийн гүнж Дайанагийн нэрийг бэлгэдэн өгчээ.

Тэрээр хатан хааны 11 дэх гуч, хаан ширээ залгамжлах дарааллаар найм дахь хүн болж байгаа юм. Тэдний анхны хүү болох Арчи өнгөрсөн сард хоёр нас хүрсэн билээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627567
0 эможи

keyboard_arrow_up