“Covid-19”-ийн мутациуд “эрлийзжиж” эхлэв

2021 оны 5 сарын 31

Viruses | National Geographic Society

Covid-19-ийн вирус олон янзаар хувиран өөрчлөгдөж, хүн төрөлхтнийг төөрөгдүүлсээр байгаа билээ. Их Британи, Энэтхэг улсад вирус өөр өөрөөр мутацид орж, илүү халдварлах чадвар өндөр, хурдан тархдаг хувилбарууд олон мянган хүнд халдварласан юм.

Тэгвэл Вьетнам улсад Британи, Энэтхэг хувилбаруудын дундаас “эрлийз хувилбар” гарсаныг тус улсын Засгийн газар мэдэгджээ. Вьетнамын эрүүл мэндийн байгууллага энэхүү шинэ хувилбарыг холимог, илүү аюултай мутаци гэж үзжээ.

Тус улсад бүртгэсэн мутац агаарт илүү хурдан тархах аюултай бөгөөд шинэ хувилбарын генетикийн код удахгүй тодорхой болно гэв. Британиас гаралтай B.1.222, B.1.619, D614G, B.1.1.7 гэсэн дөрвөн төрөл, Энэтхэгийн B.1.351, A.23.1, B.1.617.2 гэсэн гурван төрөл Вьетнамд бүртгэгдээд байжээ.

Дэлхийн эрүүл  мэндийн байгууллага одоогоор коронавирусийн Энэтхэг, Британи, Өмнөд Африк, Бразил гэсэн дөрвөн хувилбарыг “global concern” буюу аюултай ангилалд оруулаад байгаа билээ.

Цар тахлын эхний нэг жилд халдвар тархалтыг маш сайн хязгаарлаж байсан Вьетнам улсад дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн нөхцөл байдал хүндэрсэн юм. Тус улсад нийт 6856 тохиолдол бүртгэгдсэний талаас илүү нь сүүлийн нэг сард бүртэгджээ. Нийт 98 сая хүн амтай Вьетнам улсад вакцинжуулалт удаашралтай байгаа ба опдоогийн байдлаар ердөө нэг сая гаруй иргэн вакцины эхний тунгаа тариулсан бол 28 мянга гаруй хүн хоёр дахь тундаа хамрагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627393
0 эможи

keyboard_arrow_up