Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон сүйт бүсгүйтэйгээ ирэх онд гэрлэнэ

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Саймондстойгоо 2022 оны долоодугаар сард гэрлэнэ гэж мэдээлжээ.

Тэд 2019 оны сүүлээр сүй тавьсан ч олон хосын нэгэн адил коронавирусний цар тахлын улмаас хуримаа хойшлуулаад байгаа юм. Хэдийгээр Б.Жонсон гурав дахь удаагаа гэрлэх гэж буй нь энэ боловч К.Саймондсын хувьд анхны гэрлэлт юм.

Хосын хуримын ёслол хаана болох нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Бакингемшир гүнлэг дэх Ерөнхий сайдын өргөөнд юм уу Гент гүнлэг дэх “Port Lympne” хүрээлэнд зохион байгуулж магадгүй байгаа ажээ.

Өдгөө 55 настай Б.Жонсон, 33 настай К.Саймондс нар нь Даунинг-Стритэд 2019 оны долоодугаар сард нүүж ирснээр энэхүү өргөөнд амьдарсан анхны гэрлээгүй хос болсон юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627245
0 эможи

keyboard_arrow_up