Беларусийн эрх баригчид нутаг дэвсгэр дээгүүрээ нисэж байсан онгоцыг саатуулж, сэтгүүлчийг баривчилжээ

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Грекийн Афин хотоос Литвийн чиглэлд нисэж байсан Ирландын "Ryanair" компанийн онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Беларусийн нийслэл Минск хотноо ослын буулт хийжээ. Гэвч удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр онгоцонд тэсрэг бөмбөг байгаагүй, харин Беларусийн эрх баригчид уг онгоцонд зорчиж явсан сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан талаар мэдээлжээ.

Тэрээр Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөнүүдэд оролцож байсан улс төрийн идэвхтэн бөгөөд Nexta сувгийн эрхлэгчээр ажиллаж байв. Мөн Роман Протасевичээс гадна Оросын нэг эмэгтэйг саатуулжээ. Тухайн эмэгтэй Вильнюст хараат бус нийгмийн идэвхтэн байсан аж.

Arslan.mn

Сэтгүүлчийг баривчилсны дараа Беларусийн тал онгоцонд нислэгээ үргэлжлүүлэх зөвшөөрөл өгч, төлөвлөсөн хугацаанаасаа 7 цагийн дараа Вильнюст газарджээ.

Мөн Грекийн Гадаад харилцааны яамнаас Афинаас ниссэн онгоцыг албадан буулгаж, агаарын дээрэм хийлээ гэж үзсэн байна. Харин Польшийн ерөнхий сайд Беларусийн агаарын тээврийн компаниудын онгоцыг Европын нутаг дэвсгэр дээгүүр нисэхийг хориглох хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627222
0 эможи

keyboard_arrow_up