Хятадад 73 давхар барилга савлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ
2021 оны 5 сарын 19
Хятадын Шенжен хотын төвд байрлах оффисын зориулалттай 73 давхар барилга өчигдөр гэнэт савлаж эхэлсэн тул иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.
“SEG Plaza” нэртэй уг барилгын өндөр 300 орчим метр, 20 орчим жилийн өмнө баригдаж байсан бөгөөд Хятадын хамгийн өндөр 100 барилгын нэг юм байна. Тухайн үед ямар ч газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдээгүй ба мэргэжилтнүүд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627046
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс