Японы Ерөнхий сайд барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ
Барилгын ажилд хэрэглэгддэг байсан "асбест" хэмээх хортой материалтай ажилласны улмаас эрүүл мэндээрээ хохирсон ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдтэй Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ уулзжээ.
Уулзалтын үеэр Сүга Ёшихидэ Япон улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тэдгээр барилгын ажилтнуудаас хүлцэл өчжээ.
“Болсон явдалд би гүнээ харамсаж буй бөгөөд засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйж байна” хэмээн түүнийг мэдэгджээ.
Өмнө нь асбест хэрэглэдэг байсан барилгын ажилтнуудын эрүүл мэндэд хохирол учруулсны хариуцлагыг засгийн газар, барилгын компаниуд хүлээх ёстойг тусгасан Японы дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан Сүга Ёшихидэ эрүүл мэндээрээ хохирсон иргэдтэй уулзжээ.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндээрээ хохирсон ажилтнуудад эрх баригчид нөхөн төлбөр олгоход бэлэн байгаа бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ 13 сая иенд хүрч магадгүй аж.