Удирдлагагүй болсон пуужингийн биет Энэтхэгийн далайд унажээ

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

БНХАУ-ын хөөргөсөн "Long March 5B" пуужингийн удирдлагагүй болсон эх бие олон хоног дэлхийг тойрсны эцэст өчигдөр буюу тавдугаар сарын 9-ны 10:24 цагт уртрагийн 72.47, өргөргийн 2.65 солбилцол буюу Энэтхэгийн далайд Малдивын арлуудын ойролцоо усанд унасныг Хятадын санрын нислэгийн инженерийн алба тодорхойлж, мэдээллээ.

Пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирмэгцээ шатаж багахан хэсэг нь далайд унажээ. Пуужингийн их бие удирдлагагүй болсон талаар анх мэдээлснээс хойш долоо хоногийн турш олон улс тус биетийг хаана унах бол гэдгийг олон янзаар таамаглан, сэтгэл зовнин хүлээж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626711
1 эможи

keyboard_arrow_up