ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг бүртгэлээ
ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэсэн байна. Энэ талаар ГХ-ны сайд цахим хуудастаа жиргэжээ. Тэрбээр:
"Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакцин (бидний хэрэглэж буй)-ыг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэснээр тус вакцин ДЭМБ-ын аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгаажуулалтыг авсан 6 дахь вакцин боллоо.
ДЭМБ-ын Дархлаажуулалтын шинжээчдийн зөвлөх бүлэг уг вакциныг 18 наснаас дээш бүх насныханд тарих зөвлөмжийг гаргалаа.
Ковид-19 цар тахлын эсрэг бүх вакцин энэхүү хязгаарлагдмал зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд одооноос Веросэлл вакцин “Ковакс” хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн бүхий л улсуудад хэрэглэгдэнэ." гэсэн байна.









