ФОТО: БНСУ-ын баруун нутгийг шороон шуурга нөмөрчээ
2021 оны 5 сарын 07
БНХАУ-ын хойд нутаг, Монголын говь цөлөөс үүдэлтэй шороон шуурга БНСУ-ын баруун нутгийг нөмөрсний улмаас Сөүл орчмын бүсэд нарийн ширхэгт тоосонцрын агууламж эрс нэмэгдсэн байна.
Сөүл хотод баасан гарагт 10 микрограммаас бага диаметртэй “PM10” тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 610 микрограммд хүрчээ.
Мөн нийслэлийн ойролцоо оршдог Гёнги муж, Инчеон хот, Өмнөд Чунчон мужид 15 цагийн байдлаар “PM10” тоосонцрын агууламж 470-632 микрограммд хүрсэн бөгөөд шороон шуурга ням гаргийг хүртэл БНСУ-ын бараг бүх нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Yonhap
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626646
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс