“Facebook” Д.Трампын хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээжээ
“Facebook” компаний хяналтын зөвлөл Д.Трампын “Facebook”, “Instagram”-н хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээхээр болжээ. Гэхдээ хэр хугацаагаар хаах талаар 6 сарын дотор эргэн харахаар болжээ.
“Facebook”-с гадна “Google” компанид хамаардаг “YouTube” дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлэгч компанийн Д.Трампын хуудаст тавьсан хязгаарлалт одоог хүртэл үйлчилж байгаа юм. Иймд Д.Трамп болон түүний багийнхан 1 дүгээр сарын 12-ноос хойш “YouTube”-д шинээр дүрс бичлэг байршуулах боломжгүй болжээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгдэхдээ, “Facebook”, “Twitter”, “Google” компаниуд миний хаягийг хаах шийдвэр гаргасан нь манай улсын хувьд “жинхэнэ гутамшиг” гэжээ.
Вашингтонд нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор “Facebook” төдийгүй өөр хэд хэдэн компани Д.Трампыг нийтлэл оруулах, дүрс бичлэг байршуулахыг нь хориглох шийдвэр гаргасан юм.
![](https://www.arslan.mn/files/banner/l4el9pgasn.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)