Австрали Улс Энэтхэгээс ирэх нислэгүүдийг хориглолоо
2021 оны 5 сарын 01
5 сарын 3-ны өдөр буюу ирэх Даваа гарагийн байдлаар эх орондоо буцахаар төлөвлөж буй Австралийн иргэд сүүлийн 14 хоногт Энэтхэгт байсан бол тэдний ирэх нислэгийг хориглохоор болсон байна. Хэрэв зөрчвөл өндөр торгууль төлж, шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээх юм байна.
Баасан гарагийн орой нэн яаралтай гаргасан энэхүү шийдвэр нь Австрали Улс анх удаагаа эх орондоо буцаж буй иргэдэд гаргасан эрүүгийн хатуу журам боллоо гэж үзэж байна.
Австрали Улсын Эрүүл мэндийн сайд Грег Хантын мэдэгдэлд дурдсанаар хатуу хязгаарлалт 5 сарын 3-наас эхлэн хэрэгжинэ, зөрчсөн тохиолдолд 5 жил хүртэл шоронд хоригдох шийтгэлтэй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626324
1 эможи
зочин
2021-05-02 03:23
Монгол эсрэгээрээ Энэтхэгээс ажиллах хүч оруулж иржийн
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс