Газын зурвасын хоргодох байранд 13 хүүхэд амиа алджээ
Газын зурвас дахь Израйлийн агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор НҮБ-ын сургуулийг хоргодох байр хэлбэрээр ашиглаж байсан юм. Уг хоргодох байр дэлбэрэлтэд өртөн Палестины 200 гаруй иргэн шархдаж, 13 хүүхэд амиа алджээ. Хамас бүлэглэл, Израйлийн армийн хоорондох тулаан 16 дахь өдрөө үргэлжилж, Палестины 797, Израйлийн 33 иргэний аминд хүрлээ. Хамас бүлэглэлийн удирдагч Халед Машаль гал зогсоох гэрээ байгуулж, Израйлийн армийн бүслэлтийг зогсоох сонирхолтой байгаа талаараа BBC агентлагт ярьжээ. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху амиа алдсан палестин иргэдийн өмнөөс харамсаж байгаа ч Хамасыг устгах үүрэгтэй гэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хоргодох байранд гарсан халдлагад гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, хүчирхийллийг таслан зогсооно гэж мэдэгдсэн байна. Хоргодох байранд амьдарч буй 118 мянган хүн хүнсний хомсдолд орсоныг НҮБ мэдэгджээ.