ОХУ: АНУ-ын ЭСЯ-ны 10 ажилтныг НУТАГ БУЦААНА

2021 оны 4 сарын 22

Arslan.mn

Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны 10 ажилтныг үл таашаагдах этгээдээр зарласан тухай ноот бичгийг тус улсын Элчин сайдын орлогч Барт Горманд лхагва гарагт хүргүүллээ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

АНУ-ын ЭСЯ-ны эдгээр ажилтан тавдугаар сарын 21-ний дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарах ёстой байна.

Америкийн тал Вашингтон дахь ЭСЯ болон Нью-Йорк дахь Ерөнхий консулын газрынх нь ажилтнуудыг үндэслэлгүйгээр үл таашаагдах этгээдээр зарласны хариуд ОХУ-ын ГХЯ ийм арга хэмжээ авчээ.

АНУ-ын хориг арга хэмжээний хариуд ОХУ удахгүй цаашдын арга хэмжээ авна гэж ГХЯ мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625858
0 эможи

keyboard_arrow_up