Хунтайж Гарригийн шинэ мисс найз бүсгүй

2014 оны 7 сарын 25

Хунтайж Гарри өөрийн найз бүсгүй Крессида Бонасаас салсан тухай таагүй мэдээ энэ хавар Их Британиас ирж байсан. Харин бараг гурван сарын дараа хунтайж нэг шинэ бүсгүйтэй хамт явж байжээ.

Тийнхүү Гарригийн найз бүсгүйг Камилла Тарлоу (бор хүрэн үстэй, түрүүнд нь Гарри цайвар үстэй бүсгүйчүүдийг илүүд үзэж байсныг тэмдэглэвэл зохино) бөгөөдбуяны “The HALO Trust” байгууллагын ажилтан гэнэ.

Уг байгууллагыг Диана гүнж ивээн тэтгэж байсан нь сонин юм. Үүнээс гадна, Камилла хатан хааны титмээр биш, харин “Эдинбургийн мисс” гэдгээрээ гайхуулж болно.

Гарригийн шинэ бүсгүй тэр бүр хүнд таалагдахгүй байгаа бололтой, хунтайж, Тарлоу хоёрын явдал “түр зуурынх”. Тэр хоёулаа ажил ихтэй, байнга уулзаад байх нь юу л бол, тиймээс ийм харилцаа бүтэхгүй хэмээн зэс хушуучид жиргэцгээжбайгаа гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6257
0 эможи
keyboard_arrow_up