Хонконгийн McDonald’s тахианы махны борлуулалтаа зогсоолоо
2014 оны 7 сарын 25
McDonald"s түргэн хоолны сүлжээний Хонконг дахь салбар тахианы мах болон зарим хүнсний борлуулалтаа зогсоолоо. “Shanghai Husi Food” компаниас муудсан мах нийлүүлсэн дуулиантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Японд зарагдаж буй тахианы махны 20 хувийг дээрх компаниас нийлүүлдэг байсан гэнэ. McDonald"s сүлжээ Японд 500 орчим салбар дэлгүүртэй бөгөөд Хятад, Тайланд дахь муудсан махны дуулианаас болоод цэсээ өөрчлөхөд хүрчээ. “Shanghai Husi Food” компанийн импортыг бүрмөсөн зогсоосон байна. Тус компани нь АНУ-д төвтэй OSI групп компанийн харъяанд багтдаг. Муудсан мах бэлтгэсэн нь тодорхой болсоны дараа дэлхийд алдартай сүлжээнүүд хэрэглэгчдээ алдахад хүрээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6256
0 эможи