ТОКИО: Вакцинжуулалт хангалтгүй байгаа тул ОЛИМПИЙН НААДМЫГ хойшлуулах хэрэгтэй

2021 оны 4 сарын 13

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ. Тэгвэл Японы иргэдийн 70 гаруй хувь Токиогийн олимпийг цуцлах, эсвэл хойшлуулах нь хэрэгтэй хэмээн үзэж байгаа ажээ. 

Токио хот мутацид орсон Сovid-19 цар тахлын дөрөв дэх давалгааг зогсоох арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. бөгөөд иргэд халдвар нэмж тархах вий гэсэн айдастай байгаа учраас олимпийг дахин хойшлуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. 

Үүнээс гадна иргэдийн 60 гаруй хувь нь төр засгийнхаа хэрэгжүүлж буй вакцинжуулалтын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Даваа гаригаас эхлэн Япон улсын хэмжээнд 65 болон түүнээс дээш насны иргэдийг вакцинжуулах 125 цэг нээгдсэн бөгөөд гадаадаас ирэх вакцины хангамж муу байгаа учир Сovid-19-ийн дөрөв дэх давалгааг зогсоож чадахгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625434
0 эможи

keyboard_arrow_up