Шоуны од Ким Кардашьян тэрбумтнуудын эгнээнд шилжжээ

2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Америкийн телевизийн шоуны од Ким Кардашьян Уэстийн хөрөнгө нэг тэрбум ам.долларт хүрснээр тэрбумтнуудын эгнээнд шилжлээ гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ.

“KKW Beauty” гоо сайхны бүтээгдэхүүн, “Skims” хувцас загварын брэндээс гадна телевиз, гэрээ, хөрөнгө оруулалтын орлого нь түүнийг ийнхүү тэрбумтнуудын эгнээнд шилжүүлжээ.

Түүний хөрөнгө өнгөрсөн 10 дугаар сард 780 сая ам.доллароор үнэлэгдэж байв.

Ингэснээр К.Кардашьян “Forbes”-ийн тэрбумтнуудын шинэ жагсаалтад багтсан 2755 эрхмийн нэг болсон байна.

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625237
3 эможи

keyboard_arrow_up