Арменийн Ерөнхий сайд огцорно гэдгээ мэдэгджээ

2021 оны 3 сарын 29

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян хугацаанаас өмнө сонгууль явуулахын тулд дөрөвдүгээр сард огцорно гэдгээ мэдэгдэв. Тэрбээр ням гарагт Армавир мужийн оршин суугчидтай уулзжээ.

"Бид дөрөвдүгээр сард огцорч, хугацаанаас өмнө сонгууль явуулах боломжтой болно. Сонгууль хүртэл би Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хэвээр үлдэнэ" гэж Пашинян хэлсэн байна.

Гуравдугаар сарын 18-нд тэрбээр Ерөнхийлөгч болон парламентын гурван фракцын удирдагчидтай улс төрийн зөвлөлдөх уулзалт хийснийхээ дараа парламентын ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын 20-нд явуулна гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна. Сөрөг хүчнийхний жагсаал хоёрдугаар сарын сүүлчээс хойш үргэлжилж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624863
0 эможи

keyboard_arrow_up