Эквадорын цэргийн баазад дэлбэрэлт болж, 20 хүн амиа алдаж, 600 гаруй хүн шархаджээ
2021 оны 3 сарын 09
Эквадорын Бүгд Найрамдах Улсын Гвиней орчимд байрлах Бата гэх цэргийн баазад өчигдөр дэлбэрэлт болж, 20 хүн амиа алдаж, 600 гаруй хүн шархадсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор дэлбэрэх болсон шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд нуранги дороос иргэдийн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.ЭБНУ-ын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуема дээрх ослын талаар мэдээлэхдээ “Цэргийн бааз дахь зэвсгийн агуулах, зэвсгийн хадгалалтад хайхрамжгүй хяналт тавьснаас ийм зүйл болоход хүргэлээ” хэмээн мэдэгдсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624341
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс