Алжирын онгоц холбоо тасрав

2014 оны 7 сарын 24

Дөнгөж сая Алжирын үндэсний агаарын тээврийн онгоц холбоо тасарсан тухай ВВС мэдээллээ. Буркина Фасо улсаас Алжир руу хөөрсөн онгоц төв радартай холбоо тасарч, аль ч улсын холбооны самбарт мэдээлэл нь орж ирэхгүй байгаа тухай холбогдох газрууд дамжуулж байна.

Онгоцноос холбоо тасраад ойролцоогоор цаг гаруй болж буй бөгөөд Буркина Фасогийн Оуагадаоугаас мэдээлэл ирэхийг хүлээж байгаа талаар Алжирын телевизэд дурьджээ. Алжирын иргэний агаарын АН5017 онгоцонд маш олон зорчигч яваа бөгөөд ямар нэгэн муу мэдээ ирэхгүй байгаасай хэмээн Алжирын эрх баригчид орон нутгийн хэвлэлд өгсөн шуурхай мэдэгдэлд онцолсон юм.

Онгоцтой холбоотой мэдээлэл болон түүнээс дохио ирэхийг хүлээн дэлхийн томоохон хэвлэлүүд анхааралтай хүлээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6239
0 эможи
keyboard_arrow_up