Алексей Навальныйд оноосон 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгожээ
2021 оны 2 сарын 03
Москва хотын Симоновскийн шүүх Алексей Навальныйд “Ив Роше”-гийн хэргээр оноосон 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ялаар солих шийдвэр гаргажээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Алексей Навальныйг урьдчилан хорих төвд саатуулахаар болсон байна.
Симоновскийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлыг хуульд заасан хугацаанд гаргавал хянан хэлэлцэх хүртэл Навальный урьдчилан хорих төвд хоригдох аж.
Цагдан хорих ангийн захиргаа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор түүнийг хорих анги руу шилжүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623270
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс