Мьянмарт Аун Сан Сү Чи тэргүүтэй улс төрчдийг баривчилжээ
Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аун Сан Сү Чи нар баривчлагджээ.
Энэ тухай Ардчиллын төлөөх үндэсний лигийн хэвлэлийн албаны дарга Мью Ньинта мэдэгдсэн байна.
Аун Сан Сү Чи Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайдын албан тушаалыг давхар эрхэлдэг юм.
Аун Сан Сү Чиг цэргүүд баривчилжээ. Аун Сан Сү Чи Мьянмарын нийслэл Нейпьидо хотод саатуулагдаж байгаа бөгөөд бидний үзэж буйгаар цэргийн арми төрийн эргэлт хийх гэж байна” хэмээн Мью Ньинта ярьсан байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуулиар Аун Сан Сү Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Харин тус улсын зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будилаантай болсон гэж үзэж байгаа аж.