Зуны олимп болох уу?

2021 оны 1 сарын 26

Arslan.mn

Токиогийн олимпийг зохион байгуулах хорооноос өнгөрсөн жил хийх ёстой байсан зуны олимпийн хугацааг олон оронд тархаад байгаа цар тахлын улмаас энэ жил хийхээр хойшлуулсан билээ. Харин олимпийг мөн энэ цар тахлын улмаас цуцлах эсвэл хийх талаар зохион байгуулагчид нь хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага мэдээ мэдээллийг тоймлон хүргэе.

“Долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-н хүртэл Токиод хийхээр төлөвлөсөн зуны олимптой холбоотой шийдвэрийг гуравдугаар сарын 25-наас өмнө гаргана” гэж “Нишиниппон Шимбун” сонинд ярьжээ. Харин үүнээс хэдэн цагийн өмнө Японы хамтарсан эвслийн Засгийн газрын нэг эх сурвалжаас “Японы Засгийн газар олимпийг COVID-19-ийн улмаас цуцлагдаж болно гэсэн хувийн дүгнэлтэд хүрсэн талаар “The Times” сонинд мэдээлсэн байна. Ёширо Мори “Олон улсын олимпийн хороо спортын тэмцээнийг тэмдэглэх  төлөвлөгөө өөрчлөгдөөгүй. Гэхдээ тэд тохиолдож болох хамгийн муу хувилбаруудыг тооцон үзэж байгаагаа зөвшөөрсөн. Мэдээж бид энэ олон хувилбарыг тооцож үзэж байгаа. Мөн олимпийн бамбартай буухиа гүйлтийг хийх эсвэл хийхгүйгээс хамаарч энэ арга хэмжээ болох талаар тодруулна” гэв. Түүнээс гадна олимпийг үзэхээр ирэх үзэгчид, бусад орноос хүмүүс ирэх боломж байгаа болон дээд тал нь хэдэн хүн ирж болох эсвэл үзэгчгүй хийх гэсэн шийдвэрлэх ёстой бусад асуудал байна гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Шийдвэрийг COVID-19-ийн нөхцөл байдлаас хамаарч гаргана” гэж ярьжээ. 

Олон улсын олимпийн болон олон улсын параолимпийн хороо Токиогийн олимпийг хийнэ гэсэн амлалтаа цуцална гэж мэдээлсэн байна. Мэдэгдэлд “Олон улсын олимпийн хороо болон олимпийг зохион байгуулах хороо хамтран ажиллах бүх байгууллага ирэх зун аюулгүй олимп, параолимпийн наадмыг хийхэд анхаарч байгаа. Энэ байр суурь өөрчлөгдөөгүй. Мөн Японы Засгийн газар болон зохион байгуулах хороо, олон улсын олимпийн хороо энэ наадмыг хийнэ гэж мэдэгдсэн” хэмээн дурджээ. Мөн цар тахлын улмаас Токиогийн зуны  олимпийг цуцлахаар шийдсэн гэх мэдээнүүд нь худал болох талаар бичсэн байна. Түүнээс гадна олон улсын параолимпийн хороо ирэх зун цар тахлын халдвар авч байгаа хүмүүсийн тоо одоогийнхоос буурна. Сорилын хөтөлбөр нь нянг дамжуулах эрсдэлийг бууруулахад тусална гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.Тиймээс олимпийг цаашид аюулгүй, үргэлжлүүлж болно” гэж итгэж байна гэж бичжээ.

Японы Засгийн газрын нэг эх сурвалжаас цар тахлын улмаас олимпийг цуцлах шаардлагатай болон “Зуны олимп 2032”-т анхаарлаа хандуулах талаар зөвшилцсөн гэж мэдээлснийг “The times” сонин нийтэлсэн байна.  “Киодо” агентлаг Японы Засгийн газар олимпийг цөөн тооны үзэгчтэй эсвэл үзэгчгүй хийх боломжтой талаар судалж байгаа гэж мэдээлэв. Олимпийг хийхийн тулд боломжийн талаар судалж байна.

Тодруулбал, үзэгчдийн тоог хязгаарлахгүй, үзэгчдэд зориулсан хэсэгт ирэх үзэгчдийн тоог 50-аар цөөлөх, хүмүүсийг олимп үзэхээр ирэхийг хориглох тухай аж. Мөн Токио болон бусад оронд долдугаар сарын 23-нд олимпийн нээлтийг хийх үеэр цар тахлын тархалтыг хяналтдаа авч чадахгүй бол Японы Засгийн газар үзэгчгүй хийх санал тавьсан гэж мэдээлсэн байна. Харин Японы иргэдийн 80 хувь нь олимпийг хойшлуулах ёстой гэжээ.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах олимпийг хийхтэй холбоотой цуурхлын талаар “Токиогийн олимпийг хийх талаар В төлөвлөгөө гэж байхгүй. Үүнийг янз бүрийн хэлбэрээр ойлгож болно. Тодруулбал, бэлтгэл ажлыг үргэлжлүүлэх. Мөн “Киодо Ньюс”-д одоогоор “Бидэнд Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд олимпийг долдугаар сарын 23-нд нээлтээ хийхгүй гэдэгт итгэхгүй байх ямар ч шалтгаан алга. Тиймээс бид энэ олимпийг хийхээ амласан” гэж ярьсан байна. Томас Бах цар тахлаас урьдчилан сэргийлэх тарилгад итгэж байна. Мөн  олимпийг зохион байгуулах үеэр энэ өвчнийг хяналтдаа авсан байна гэж бодож байна гэжээ. 

Тэгвэл Японы ерөнхий сайд Ёшиде Суга парламентын нэг хурлын үеэр Токио хотын засаг захиргаа, олимпийг зохион байгуулах болон олон улсын олимпийн хороотой хамтарч ажилласнаар олимпийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн энэ олимп нь хүн төрөлхтөн COVID-19-ийг ялсны нотолгоо болж чадна гэв. Түүний хэлснээр Японы Засгийн газрын хэн нэгэн албан тушаалтан зарим хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн нь тодорхой болж байгаа аж. Гэхдээ зохион байгуулагчид, олимпийн хорооны удирдлагууд одоогоор олимпийг цуцлах  талаар эхэлж ярихыг хүсэхгүй байна.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623063
0 эможи

keyboard_arrow_up