ФОТО: Алексей Навальныйг дэмжигчид Владимир Путиныг огцрохыг шаардан жагслаа
2021 оны 1 сарын 25
Өнгөрсөн бямба гарагаас эхлэн ОХУ-ын 60 гаруй хотод жагсаал цуглаан болж, цагдаа нар 3600 орчим хүнийг баривчлаад байна.
Москвад болсон жагсаалд 35 мянган хүн оролцсон гэсэн тооцоо байгаа аж.
Жагсагчид сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг суллаж, Владимир Путиныг огцрохыг шаардан тэмцэж байгаа юм.
Алексей Навальный нь хордсоныхоо дараа Герман улсад эмчлүүлж байгаад долоо хоногийн өмнө Москвад ирсэн юм. Түүнийг газардсан даруйд мөнгө угаасан хэргээр баривчлаад байна. Тэрбээр өөрийг нь хордуулсан хэрэгт ОХУ-ын Засгийн газрыг буруутгаж байгаа ч үүнийг гүтгэлэг хэмээн хариу мэдэгджээ.
Эх сурвалж: Уahoo
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623043
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс