Франц коронавирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгажээ

2021 оны 1 сарын 15

Arslan.mn

Францын эрх баригчид коронавирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 16-ны бямба гаргаас эхлэн орон даяар оройн 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорино. Энэ үед бүх дэлгүүр ажиллахгүй. Хөл хорих цаг одоо коронавирусний цар тахалд хамгийн их нэрвэгдсэн мужуудад л орон нутгийн цагаар 20:00-6:00 цагийн хооронд хэрэгжиж байгаа юм. 

Түүнчлэн хил дээрх хяналтаа чангаруулж байна. Одооноос эхлэн Европын Холбооны бусад улс орноос гурав хоногоос илүүгүй хоногийн өмнө коронавирусний шинжилгээ өгч, хариу нь халдваргүй гарсан иргэдийг хүлээж авах бөгөөд долоо хоног тусгаарласны дараа дахин шинжилгээ авах болжээ.

Тус улсад Лхагва гарагт гэхэд 23 мянган шинэ тохиолдол илэрсэн нь сарын өмнөхөөс бараг тав дахин их үзүүлэлт аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
622797
1 эможи

g
2021-01-15 12:03
gaj franzuuudaaa gej
keyboard_arrow_up