Хилчний зээ хүү АНУ-ын Ерөнхийлөгчийн ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД оролцоно

2021 оны 1 сарын 15

Arslan.mn

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд 1-р сарын 17 нд зохион байгуулагдах Хүүхдийн тангараг өргөх ёслолд Никелодеон сувгийн All That шоуны жүжигчин Сэргэлэнцэцэгийн Чингүүн оролцохоор болжээ.

Энэхүү нэр хүндтэй ёслолд С.Чингүүн хүү 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлж, шууд нэвтрүүлэгт зочноор оролцож үг хэлэх юм.

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Nickelodeon, Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах" /"Kid of the year"/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон юм. 

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол" энэ онцгой үйл ажиллагаанд оролцохдоо маш их догдолж байна. Youtube болон Facebook  дэх National Children's Campaign  хуудсаар 15:00 цагаас шууд үзээрэй хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

С.Чингүүн АНУ-ын Чикаго хотод төрж, өссөн. Есөн настайгаасаа эхлэн мэргэжлийн түвшинд жүжигчний мэргэжлээр хичээллэж, Чикаго хотынхоо нэр хүндтэй агентлагтай албан ёсны гэрээтэй ажиллаж эхэлсэн аж.

Дашрамд сонирхуулахад, С.Чингүүний эмээ,Чикагод суугаа Б.Цэнджав хилийн цэргийн ажилтан, өвөө Ч.Төмөрбаатар хилийн цэргийн хошууч юм.

Arslan.mn

С.Чингүүний Фэйсбүүк хуудас: Chinguun Sergelen

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622793
0 эможи

Зочин
2021-01-16 23:30
АНУ ын иргэн бол Монгол улсын иргэн биш юм тэгэхээр бидэнд бахархах зүйл биш болов уу даа нэр нь Монгол өвөө нь Монгол хүүхэд маань харин АНУ ЫН ИРГЭН
Иргэн
2021-01-16 23:02
Хилчний зээ хүү байхдаа ч яахав.Сайрхах юмаа олж ядах юм.Одоо тэгээд яахав,
zaas
2021-01-16 17:34
svrtei lalaruudwe
keyboard_arrow_up