ДЭМБ коронавирусийн халдвараас сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ.
Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна.
Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажжээ.
ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд(SAGE) 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж энэхүү вакциныг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулах аж.
Мэдээллийн холбоос: https://www.who.int/news/item/31-12-2020-who-issues-its-first-emergency-use-validation-for-a-covid-19-vaccine-and-emphasizes-need-for-equitable-global-access
Эх сурвалж: МХЕГ