Ажлын гурван хоногтой байх санал болгов
Парагвайд болсон бизнесийн уулзалтын үеэр харилцаа холбооны магнат Карлос Слим хүмүүсийн ажиллах арга барилд эрс шинэчлэл хийх цаг болсон тухай хэлжээ.
Тодруулбал, долоо хоногт ажлын гурван өдөр л байх ёстой хэмээн тэрээр үздэг байна. Хүн бага ажиллах тусам илүү бүтээлч болдгийг тэрээр онцолжээ. Дэлхийд хөрөнгөөрөе хоёрдугаарт бичигддэг шилдэг бизнесмэн тэрээр “Долоо хоногийн гурван өдөр ажиллавал бидэнд амрах цаг илүү их гарна.
Өөрөөр хэлбэл амьдралынхаа талыг стрессгүй өнгөрөөх юм.
Харин амралтын дөрвөн хоногт шинэ үйл ажиллагааг бий болгож нийгэмшиж, хүмүүс бие биетэйгээ ойртоход маш чухал ач холбогдолтой” хэмээн хэлсэн байна.
Гэвч бид долоо хоногт бага ажиллаж, их амрах нь амьдралынхаа турш одоогийнхоосоо илүү их ажиллах шаардлагатай болно гэсэн үг.
Одоо хүмүүс 50-60 насандаа тэтгэвэрт гардаг бол 70-75 насандаа тэтгэвэрт гарна гэсэн үг болохыг ч өдгөө настай Карлос Слим мартаагүй байна.
Тэрээр энэхүү өөрчлөлтөө өөрөөсөө эхлүүлсэн байна. Түүний эрхэлдэг харилцаа холбооны “Теlmех” компанийн ажилчид 50 нас хүрэхээсээ өмнө буюу тэтгэвэрт гарахаасаа өмнө хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж бүтэн цалингаар долоо хоногт гурав өдөр ажиллаж, 74 насандаа тэтгэвэрт гарах сонголтыг хийж байгаа гэнэ. “Роrtas’’-ын үнэлгээгээр түүнийг 80 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн үздэг билээ.