Д.Трамп “WeChat”, “TikTok”-н эсрэг авах арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ
2020 оны 8 сарын 07
“ByteDance” компанийн “TikTok” хавсралт болон тус компанийн охин компаниудыг эзэмшигчидтэй гэрээ байгуулахыг хориглосон гүйцэтгэх захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.
“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “TikTok”-г эзэмшигчдийн эсрэг АНУ дорвитой алхмыг авч хэрэгжүүлэх ёстой” хэмээн Д.Трампын захирамжид дурджээ.
“TikTok”-г 9 дүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Д.Трамп өмнө мэдэгдэж байсан.
Хориг захирамж гарснаас хойш 45 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618994
1 эможи
Зочин
2020-08-07 19:15
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс