Ливаны нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас 78 хүн нас баржээ
2020 оны 8 сарын 06
Ливаны нийслэл Бейрут хотод үйлдвэрлэлийн ослын улмаас маш хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн нас барж, 4,0 мянга орчим хүн гэмтэл бэртэл авчээ.
Дэлбэрэлтийн хүч 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц их хэмжээний хохирол учруулсан гэж шинжээчид үзжээ. Дэлбэрэлтийн чимээ уг газраас 240 км алсад орших Кипр арлынханд хүртэл сонсогдсон гэнэ.
Дэлбэрэлт болсон салютын агуулахад их хэмжээний амоны нитрат (NH4NO3 - тэсрэх аюултай бодис) агуулагдаж байсан, тус үйлдвэр 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан боловч зохих хяналтын байгууллагуудын зүгээс урьдчилан хяналт шалгалтыг хийж, ослыг урьдчилан сэргийлж чадсангүй гэж Ливан улсын Ерөнхий сайд хэлжээ.
Тус улсад дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэхээр 3 хоногийн гашуудал зарлана гэж Ливаны Ерөнхийлөгч Аоэн мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618959
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс