ОХУ руу дамжин зорчих боломжтой гэсэн ТАШАА МЭДЭЭЛЭЛ
2020 оны 8 сарын 04
Их Британи, Танзани, Турк улсаар дамжин ОХУ руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.
ОХУ-ын Засгийн газрын энэ сарын 24-ний 1915 дугаар тогтоолоор, ОХУ-д агаарын хилийн боомтоор Их Британи, Танзани болон Турк улсын иргэд болон эдгээр улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн нэр дурдсан гурван улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй иргэд тухайн улсаас ОХУ руу шууд нисч, агаарын боомтоор нэвтрэхэд хамааралтай зохицуулалт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









618905
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс