COVID-19: АНУ-д халдвар өмнөд нутаг руу шилжжээ
2020 оны 6 сарын 29
АНУ-д коронавирусний халдварын тархалт намжихгүй байгаа бөгөөд өдөр бүр 40 мянга гаруй хүн халдвар авч байна.
Бямба гарагт тус улсад “Covid-19”-өөр өвчилсөн хүний тоо 2.5 сая давсан бол 128 мянга орчим хүн нас баржээ.
Коронавирусний халдварын голомт Нью-Йоркоос тус улсын өмнөд болон баруун нутаг руу шилжсэн бөгөөд Флорида, Техас муж улсуудад бямба гарагт өвчлөлийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна.
Халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаа нь бүс нутгууд хязгаарлалтыг эрт цуцалж, иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй байгаатай холбоотой гэж АНУ-ын ерөнхий эпидемилогич Энтони Фаучи мэдэгдэв.
Техас, Флорида муж улсуудад шөнийн цэнгээний газруудыг дахин хаасан байна.
Эх сурвалж: BBC/
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
618233
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс