Бээжингийн хорооллууд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгав

2020 оны 6 сарын 19

Arslan.mn

Бээжин хот онц байдлын зэрэглэлийг гурваас хоёр болгон ахиулсантай холбоотойгоор орон сууцны хорооллуудад дагаж мөрдөх журмыг эргээд чангарууллаа.

Тодруулбал, орон сууцны хорооллуудын үүдэнд 24 цагийн харуул хамгаалалт гаргаж, хороолол руу орж гарахдаа тухайн хорооллын оршин суугчийн үнэмлэхээ уншуулах, халуунаа хэмжүүлэх, бичиг баримтаа шалгуулах, бүртгүүлэх шаардлагатай болжээ.

Бага зэргийн эрсдэлтэй байршлын хорооллууд руу хүргэлтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний байгууллагын ажилтнууд холбогдох эрүүл мэндийн аппликейшнээ шалгуулж, бүртгүүлэн нэвтрэх боломжтой. Харин дунд болон өндөр зэргийн эрсдэлтэй газрууд руу гадны хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хориглосон байна.

Мөн халдварыг цааш тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоогүй ч гарч буй иргэдэд тавих шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Өчигдөр буюу 17-ны өдрийн 0-24 цагийн хугацаанд Бээжин хотод шинээр коронавирусний халдвар авсан 21 тохиолдол бүртгэгдэж, нийт 159 халдвар авсан хүн эмнэлэгт эмчлүүлж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617964
0 эможи
keyboard_arrow_up