​Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаев коронавирусийн халдвар авчээ

2020 оны 6 сарын 18

Arslan.mn

Казахстаны улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын шинжилгээ эерэг гарчээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Өдгөө Казахстан улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг 79 настай Н.Назарбаевын биеийн байдал хэвийн байгаа аж.

Тус улсын төрийн эрхэнд 29 жилийн турш суусан тэрээр өнгөрөгч оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, залуу хойч үедээ улс орныхоо ирээдүйг даатган үлдээх гэнэтийн шийдвэр танилцуулсан. Гэсэн ч Нурсултан Назарбаев нь Казахстаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бөгөөд эрх баригч Нур-Отан намын даргын хувиар тус улсын шийдвэр гаргалтын төвшинд улс төрийн өндөр эрх мэдлээ хадгалсан хэвээр байгаа юм.

Өмнө нь тус улсын парламентын тэргүүн, эрүүл мэндийн сайд мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч халдвар авсан тухай мэдээлэл гарч байв. 

Казахстанд коронавируст халдварын 15 877 тохиолдол илэрч, 9 902 хүн эдгэрч, 100 хүн нас бараад байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
617955
4 эможи

keyboard_arrow_up