ОХУ-д коронавирусний хоёр төрлийн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

2020 оны 6 сарын 18

Arslan.mn

Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнд бүтээсэн шинэ коронавирусний хоёр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт лхагва гарагт ОХУ-д эхэлжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “COVID-19”-ийн вакцинуудын эмнэлзүйн туршилтыг зургадугаар сарын 17-нд эхлүүллээ. Шингэн болон лиофилизаци гэсэн хоёр хэлбэрийн вакциныг судалгааг Москва хотын хоёр эмнэлэгт явуулна. Судалгаанд 38 хүнээс бүрдсэн сайн дурын хоёр бүлэг оролцоно” гэж мэдээлэлд дурдсан байна.

Туршилтад хамрагдах боломжтой оролцогчид хоёр долоо хоногийн туршид сувиллын газарт ажиглалтад байжээ. 

Вакцин хийсний дараа сайн дурынхан 28 хоногийн турш эмнэлэгт тусгаарлагдах бөгөөд эмч нар тэдний эрүүл мэндэд хяналт тавих аж.  

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617941
6 эможи
keyboard_arrow_up