Бээжин хотод коронавирусийн халдвар тарсны улмаас ОНЦ БАЙДАЛ зарлажээ

2020 оны 6 сарын 14

Arslan.mn

Бээжин хотын нэг дүүргийн томоохон захад коронавирусийн халдварын шинэ голомт илэрсний улмаас Бямба гарагт онц байдал зарлаж, аялал жуулчлалын төвүүдийг хаажээ.

Хотын баруун өмнөд Фэнтай дүүргийн Шинфади зах дээр 517 хүнээс шинжилгээ авахад 45 хүнээс халдвар илэрсэн байна.

Үүний улмаас Азийн хамгийн том хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний зах гэгддэг Шинфадиг хааж, 24 цагийн хамгаалалт гаргажээ.

Саяхан тус захаар ороод гарсан хүнсний судлаач хоёр хүнээс халдвар илэрснээр шинэ голомтыг илрүүлсэн байна.

Улмаар 11-ний өдрөөс эхлэн Бээжин хотын холбогдох байгууллагаас дээрх өвчтөнүүдтэй ойр байсан хүмүүсийг бүрэн тусгаарлаж, ажиглалтад авч, дээрх тохиолдлуудын ойрын хугацаанд явсан маршрутын дагуу очиж байсан газрууд болон эмнэлгүүдийн халуун хэмжих тасгууд зэрэгт өндөр зэрэглэлийн хяналт тогтоогоод байна.

 Мөн тус захын 1940 ажилтан сайн дураараа нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдсанаас 45 хүний хоолойн арчдасын шинжилгээ эерэг гарсан байна.

Түүнээс гадна хотын Хайдень дүүргийн нэгэн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний захаас авсан нэгэн иргэний шинжилгээний хариу мөн эерэг гарчээ. Энэхүү хүн нь Шиньфади захын өвчтөнтэй харилцсан юм байна. Дээрх 46 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан байна. Улмаар Шиньфади захыг 13-ны өдрийн 3 цагаас эхлэн битүүмжилж, бүрэн хэмжээний ариутгал хийж байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
4
yay an post
1
sad an post
28
ouch an post
4
confuse an post
3
angry an post
14
617814
68 эможи
keyboard_arrow_up