Мансуурсан жолооч 6 хүн мөргөн бэртээжээ
Өнгөрсөн лхагва гарагийн орой Нидерланд улсын өмнөд хэсэгт орших Лимбург мужийн Геннеп хотод замын хажууд байрлах нэгэн кафег машинтай хүн ирж мөргөн дотор сууж байсан зургаан хүнийг бэртээсэн осол гарчээ.
Цагдаа нарын хэлж буйгаар нэг хохирогчийн бие нилээд хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин үлдсэн нь хэргийн газраа түргэн тусламжийн үйлчилгээ аван эмчлүүлсэн ажээ.
Жолоочийг одоогоор саатуулаад байгаа ба явган хүний замын хажуугийн кафе руу зам далийн орж осол үүсгэсэн шалтгаан нь тодорхойгүй байна гэсэн юм. Хэргийн шалгаж, мөрдөн байцаалт явагдаж байна гэхээс өөр мэдээллийг цагдаагийн зүгээс хараахан өгөөгүй байна.
Зарим гэрчүүдийн хэлж буйгаар жолооч залуу хар тамхи татан мансуурсан байх магадлалтай гэжээ.









