Армений Ерөнхий сайд Никол Пашиняны коронавирусний халдвар авчээ

2020 оны 6 сарын 02

Arslan.mn

Армений Ерөнхий сайд Никол Пашиняны коронавирусний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.

Тэрбээр энэ талаар “Facebook” хуудсаараа дамжуулан өнөөдөр мэдэгдсэн бөгөөд “Миний өгсөн коронавирусний шинжилгээ хариу эерэг гарлаа. Гэр бүлийн гишүүдийн маань шинжилгээ ч мөн халдвартай гарсан. Бидэнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд огт халуураагүй. Бид бүгд өөрсдийгөө тусгаарлаад байна. Миний хувьд гэрээсээ ажиллана” гэж мэдээлсэн байна.

Арменид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 355 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 9282 болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617496
1 эможи
keyboard_arrow_up