COVID-19: Сүүлийн 24 цагт ОХУ-д халдварын 8,915 шинэ тохиолдол илэрчээ

2020 оны 5 сарын 26

Arslan.mn

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 362 342 болжээ.

Нийслэл Москва хотод 2830, Москва мужид 817, Санкт-Петербургт 363, Доод Новгород мужид 228, Свердловск мужид 207, Ростов мужид 203, Архангельск мужид 169, Красноярскийн хязгаарт 148, Эрхүү мужид 112 тохиолдол шинээр илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар 12331 хүн эдгэрч эмнэлгээс гарсан нь өдөрт эдгэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.   

Шинээр илэрсэн тохиолдлуудын 3668 нь халдварын шинж тэмдэггүй байжээ. Нэг хоногийн дотор 174 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 3807 болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
617371
1 эможи
keyboard_arrow_up